“Сошиал ман” УСК-д тоглож бараг олны танил болсон бүжигчин Б.Лхагвадулам гэр бүлтэй хүнтэй амрагийн харьцаатай бололтой.

Түүний “нууц амраг” гэх Г.Намнанбаатар гэгч нь тун ааг омогтой нэгэн аж. Багтаж ядсан уур омгоороо “нууц амраг” гэгдэх Б.Лхагадуламаа бусадтай хардаж 2021.06.20-ны 23:00 цагийн орчимд СУИС-ийн гадна 8560УАН улсын дугаартай бенз, УАС8080 улсын дугаартай lexus570 маркийн машинтай ирж иргэн Б.Б-г машиндаа чи р ж  суулгасан байна.

Улмаар амь насыг нь хороо н о  гэх зэргээр сүрдүү л ж  хүнсний нэгдүгээр дэлгүүрийн орчим зогсож бусадтай бүлэглэн иргэн Б.Б-ий толгой болон биеийн бүх хэсэгт нь зодо ж гэмтэ л учруулса н байна.


Хэргийн улмаас иргэн Б.Б-ий уруул яза р ч , тархи торгисон төдийгүй энд тэндгүй хөхө р ч , няцарса н байна.

Г.Намнанбаатар нь гэр бүлтэй аж.

Харин түүний”нууц амраг” гэх жүжигчин, бүжигчин Б.Лхагвадулам нь Дуурь бүжгийн эрдмийн театрт ажилладаг сонгодог урлагийн төлөөлөл.

Уг хэргийг өдгөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Биднийг уг мэдээллийг бэлтгэж байхад Г.Намнанбаатар гэгч нь сэтгүүлчийг сүрдүү л ж , хуулийг чинь би мэддэг хэмээн машинд нэвтрэхийг завдсан юм. Бид энэ хэргий н  талаар эргэж мэдээлэх болно.