Топ модель Д.Пүрэвсүрэн дунд сургуулиа төгсөөгүй байхдаа алтны магнатын сэтгэлийг эзэмдсэн бүсгүйгээр тодорч байв.

Улмаар оюутан болсон даруйдаа нэг гэрт орж М.Мөнхжин охиноо төрүүлсэн. Мөнхжин охин төрсөн цагаасаа олны анхааралд байсаар ирсэн бөгөөд сургуульд ордог жил нь аав ээж нь хоёр тийш болсноор олноос нууцлаг амьдрах болсон.
Түүнийг дөрөвдүгээр ангид орох үед ээж нь дахин амьдрал зохиосон бөгөөд өдгөө гурван дүүтэй том эгч болсон. Хойд ааваараа овоглох болсон Мөнхжин охин энэ жил дунд сургуулиа төгсөж, ЭЕШ өгч буй.
Тэрээр сүүлийн хоёр жил бүжгээр хичээллэх болсон бөгөөд энэ нь түүний хобби аж. Муухан бүжигчнээс илүүтэй чөлөөт бүжиглэдэг түүнийг бүжигчин болвол гайхах хүн үгүй.