Амьдрал гэдэг заримдаа бүсгүй хүний хэрээс хэтэрсэн сэтгэлийн их тэвчээрийн сүүлийн оньсон дээр тогтож байдаг. Бүтэн хайртай учирч, ханийн заяандаа аялгуу нэмсэн эмэгтэй хүн гэдэг энэ хорвоо дээрх хамгийн жаргалтай хүнийг хэлдэг гэж нэгэн суутан бичсэн байдаг.

 

Тэгвэл ийм л хайртай учирсан олны танил, бизнес бүсгүйчүүдийн нэг бол Lhamour-ийг үүсгэн байгуулагч Д.Хулан.
Өдгөө дөнгөж 30 нас гарч яваа тэрээр Англи, Германд боловсрол эзэмшин Ньюком группт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллаж байсан тэрээр органик бүтээгдэхүүний салбарыг сонирхон судалж, үйлдвэрлэлээ анх гэрээсээ эхлүүлж байсан бөгөөд ердөө хоёр жил хагасын хугацаанд бизнесээ 30 гаруй хүнтэй, нэрийн хоёр дэлгүүртэй болтол нь өргөжүүлж чадсан юм.

Энэ амжилтыг нь үнэлэн NHК WORLD телевиз түүнийг “Азийн сарын онцлох эмэгтэй”-гээр тодруулж, баримтат нэвтрүүлэг хийж байсан удаатай. Мөн “Ази, Номхон Далайн шилдэг залуу энтрепренер”-ийг шалгаруулах ёслолд топ 5 нэр дэвшигчийн нэгээр тодорч байсан тэрээр хэдхэн жилийн өмнө үе тэнгийн залуутай гэр бүл болж, хөөрхөн охин төрүүлсэн.

Хэн хүнд учраад байдаггүй энэ учралдаа Д.Хулан бүсгүй ихээхэн сэтгэл тэнүүн явдаг гэсэн.