Монголын кино, театрын урлагаас төрсөн гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин О.Дөлгөөн. Өдгөө Фантастик продакшны бүтээлд тоглож буй тэрээр ганц хүүгийнхээ боловсролд анхаарч, Тэрэлж кембридж сургуулийг сонгожээ.

Улмаар хүүгээ сургуульд нь бүртгүүлэх үедээ “Оюун ухааны академи”-ийн Хатанбаатартай тааралдаж “Шүтэж явдаг хүнтэйгээ зургаа авхууллаа” хэмээн онцолжээ.

Түүний хүүгийн хувьд энэ жил 7 настай. Хүүгээ гурван настай байхад АНУ-ыг зорьсон бүсгүй өнгөрсөн өвөл эх орондоо гэр бүлийн хамт бүр мөсөн ирсэн. Хүүгээ өнгөрсөн жил ЕБС-ийн нэгдүгээр ангид хамруулж чадаагүй учраас энэ жил аль үнэтэй, чанартай сургуульд өгөхийг эрмэлзсэн гэнэ шүү.