Монголын кино урлагт өөрийн турьхан бие, хөөрхөн царайгаараа “Тютю” киноны голд тоглож гарч ирсэн бүсгүй бол жүжигчин Цэрэндолгор.

ОХУ-ын нэр хүндтэй театр урлагийн сургууль төгссөн тэрээр дэлхийн алдарт Мерлин Монрог санагдуулам зургаа цахим хуудаснаа нийтлэжээ. Тэрээр төрж амаржаад 7 хоноогүй байхдаа реклам сурталчилгаанд тоглож, өөрийнхөө ур чадвар, тэсвэр хатуужил, урлагийн хүнд байх ёстой сахилга батаа харуулаад авсан нь олон хүний анхаарлыг татаж байв.


Хөөрхөн бүсгүй Цэрэндолгор өдгөө “Шүүдэр филм”-ийн ээлжит бүтээл Хотулан гүнж киноны гол дүрд тоглож байгаа билээ.