Байгалиас заяасан бие галбир, дүр төрх тэрбүү хэл хүйсээ сольдог мода монголд дэлгэрээд байгаа.

Эхэн үедээ энэ мэс ажилбар трансжендерүүдийн “мөрөөдөл” байсан бол, сүүлийн үед хэн дуртайнх нь хийдэг зүйл болсон гэхэд хилсдэхгүй. Тэр бүү хэл, монголын нэр нөлөө бүхий удган Г.Түдэв буюу Болортуяа өөрийн эмэгтэй хүйсээ солиулж, Тэнгэр бөө нэртэй зайран болсон. Тэгвэл тэрээр өөрийн эмэгтэй төрхөө эргэн дурсаж, үгүйлжээ.


Уг нь тэрээр одоогоос 10-аад жилийн өмнө монголын зөн билэгтнүүдээс шалгарч, ОХУ-ын Зөн билгийн тулаан шоу нэвтрүүлэгт эх орноо төлөөлөн оролцож байсан. Тухайн үед нөхөр нь түшээ хийж, өөрөө давхан биетэй байв. Гэвч тухайн үйл явдлаас удалгүй ганцаараа БНСУ-ыг зорьсон. Тэнд барагцаагаар 6-7 жилийг үдсэн.


Тэнгэр бөөгийн хувьд эхээсээ хоёулаа бөгөөд эгч нь мөн удган юм байна. Тэрээр багаасаа БНСУ-д шашны сургуульд суралцаж байсан гэдэг.