Өсвөр насны хүүхдүүдийн хайр дурлал, үерхэл нөхөрлөлийн хоорондох зөрчлийг харуулсан “Шилжилт” хэмээх Action& Drama төрлийн бүрэн хэмжээний уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Д.Баттогтох тэр бүр олон кинонд тоглож байгаагүй нэгэн.

 

Гэхдээ BSA entertainment-ийг удирддаг тэрээр БНСУ-д төгсөж ирсэн цөөхөн жүжигчдийн нэг. Тэрээр багаасаа жүжигчин болох мөрөөдөлтэй байсан бөгөөд 2015 онд сургуулиа төгсөж ирээд “Шилжилт” киноны гол дүр, “Замбуулин дуусах болоогүй”, “Эзэгнэгч”, “Шуугиан таригч” зэрэг бүтээлийн туслах дүрд ажиллажээ.


Түүнийг хүмүүс “Амьдралын ээдрээ” киноны Ким Инхатай төстэй гэдэг. Солонгост суралцаж байхад ангийнхан нь Монгол Инха гэж хочилдог байжээ.