“Тэнгэрт харавсан од”, Элсний нүүдэл”, “Шүрэн бугуйвч”, “Цавчуур цэг ком”, “Содон аялгуу” зэрэг дууг дуулж олны танил болсон дуучин Б.Баярцэцэг сүүлийн үед шинэ уран бүтээлдээ зориулж, шинэхэн содон өнгө төрхийг гаргах болсон.
Энэ жил 40 нас зооглож буй түүнийг “бэлэг” мэт харагдуулах энэ ганган хээнцэр загварыг залуу зохион бүтээгч Кадр буюу Энхбаатар гаргажээ.
Загвар зохион бүтээгч Б.Энхбаатарын хувьд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр 2012 онд төгсөж, өөрийн нэрээр “Кадр” брэндийг бий болгосноос хойш 8 жилийн хугацааг үджээ. Тэр ч утгаараа орчин цагийн хамгийн эрэлт ихтэй залуу дизайнераар тэр нэрлэгддэг.
Kadr брэнд зөвхөн фешн салбараас гадна, шоу бизнесийн салбарт ч хүч үзсээр байна. Сүүлийн үед олны танил одуудын стиль имиджээс түүний хэв шинж, стиль үнэртэх болсон. Ер нь бол урлаг соёл, олны танилуудаар өөрийгөө хүрээлүүлсэн бүтээлч, үлгэр жишээ залуу.