Авто ертөнцөд дурдагддаг цөөн тод нэрнүүдийн нэг бол Porsche. Энэ брэндийг хүмүүс бусад авто брэндүүдээс илүү олон удаа дэлхийн хэмжээний авто уралдаануудад ялсан гэдгээр нь мэддэг.

Тэгвэл жүжигчин А.Ганчимэг саяхан час улаан өнгийн Porcshe брэндийн автомашин худалдан авсан байна.

Энэ тухайгаа тэрээр тус брэндийн рекламны зураг авалтын үеэр ярьж “Хот, хөдөө гадаа хаана ч хамаагүй унаж болохоор өөрийн хүссэн загварын автомашинаа авсан. Гаднах болон доторх салоны өнгө, хөгжмийн дуугаралт, дээврийн лүүк зэргийг өөрийн хүсэлтээр автомашиндаа бий болгон хийлгэсэн” хэмээн ярьжээ.


Монголд хамгийн үнэтэйд тооцогдох тус автомашиныг загвар өмсөгч Ө.Содгэрэл, реппер Gee, экс ерөнхийлөгч Х.Баттулгын охин Намуун нар барьдаг юм. Тэдний араас жүжигчин А.Ганчимэг тус автомашиныг худалдан авчээ.