Солонгос улсад ажиллаж амьдралаа залгуулахаар явсан олон Монгол залуусын нэг С.Гантогоо байв. Дуулж, хуурддаг авъяасныхаа ачаар тэрбээр эх орныхоо нэрийг Солонгос улсад гаргаж, өдгөө эх орондоо уран бүтээл туурвиж байгаа билээ.

“Яг түүн шиг” нэвтрүүлгийн ачаар эх орондоо алдаршсан урлагтаа үнэнч байсныхаа буянаар өчигдөр Соёлын тэргүүний ажилтан болов.

Тодруулбал өчигдөр буюу 2021-12-18-өдөр болсон 20к шинэ жилийн үеэр тэрбээр МУГЖ Н.Ононгоос МУСТА гардан авсан юм.

Соёлын тэргүүний ажилтан минь олон нийтийг соёл урлагаар гэгээрүүлээд тэргүүлээд байгаарай…