Шинэ жилийн баяр тэмдэглэж байгаа энэ цаг үед урлагийнхан “халтуур” ихтэй байдаг бөгөөд зарим нэг нь хөлчүүрхэж банга хүртсэн байх юм. Тэдний нэгээр дуучин Хумбагарын Батмэнд тодорлоо.

Баргил сайхан хоолойгоороо бөхийн барилдаан тайлбарлаж, дуулж хуурдан, хөтлөлт хийчихдэг дуучин бол Хумбагарын Батмэнд шинэ жил хөтөлж байхдаа бусдад зодуулсан байх юм.

Тэрбээр энэ талаар өөрийнхөө цахим хуудсанд: “Шинэ жилд дуулж хөтөлсний шан. Надаас өөрөөс болсон. Учир нь залуучуудыг эмх замбараагүй хэмээн шүүмжилсний хариу. Ер амралтын газар баяр ёслолын үеэр нөхдүүдтэй дундаа орох ийм л харгайтай. Ажлаа гүйцэтгэсэн бол түргэхэн зайлах нь л зөв байдаг. Гэтэл Батмэнд гуай яасан? Өөрөө эхэлж залуучуудын дургүй хүргэсэн. Би ууж идэж далжганасан болохоор шангаа л хүртсэн хэрэг. Ууц нуруу хөх алаг юм болжээ. Эд нарт гомдолгүй. Эр хүнд байдаг л асуудал. Хохь чинь ээ,  хохь чинь гэж өөртөө хэлэв. Өөр яалтайв дээ. Болж болж л гэхээс. Заа, энэ яахав Тэрэлжид агаар сайхан байна. Одоо ингэсгээд хот руугаа буцъя даа.” гэжээ.

Урилгаар очоод гоо сайхнаараа хохироод үлдсэн тэрбээр харин гомдолгүй, цагдаа гэж гонжрохгүй гэдгээ гэдгээ мэдэгдсэн байна лээ…