Нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны хүү, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Л.Хасар аавынхаа үйл хэргийг үргэжлүүлэхээр сэтгэл шулууджээ. Тэрээр саяхан болсон яруу найргийн цэнгүүнд ээж Баасангийнхаа хамт хүндэт зочдын суудалд тухалсан нь манай гэрэл зургийн дуранд өртсөн байна.


Түүний хувьд одоогоос хэдэн жилийн өмнө буюу аавыгаа амьд сэрүүн байхад эхнэр хүүхдээ дагуулан Францыг зорьжээ. Тэрээр өдгөө Францад Хүүхдийн театрт жүжгийн зохиолчоор ажиллаж байгаа бөгөөд чамгүй өндөр цалин хөлстэйгээр хамтран ажиллах гэрээ хийсэн гэдэг.


Удаан хугацаагаар эхнэр хүүхдийн хамт Францад ажиллаж, амьдрах гэрээ хийсэн яруу найрагч Б.Хасарын хувьд визны асуудал хамгийн хүндрэлтэй байгаа төдийгүй иргэншилээ сольж, Францын иргэн болох хүсэлтээ гаргасан ч Цагаа члалын алба хүсэлтийг нь хүлээж аваагүй гэдэг. Харин аавынх нь бие му удахтай зэрэгцэн эх орондоо эргэн ирсэн түүх түүнд бий.