Влоггэр, фэйшн инфлүнсэр Г.Ганзаяаг бүжигчин Төөгөөгийн найз бүсгүй гэдгээр мэднэ. Харин түүний ээж А.Туул хэмээх энэ үзэсгэлэнтэй эмэгтэй охин хүргэн хоёроо сүлжээний бизнест уруу татсан эрхэм.

Amway сүлжээгээрээ даймонд цолыг хүртсэн цөөхөн бүсгүйчүүдийн нэг тэрээр охиноосоо дутахааргүй гоо үзэсгэлэнтэй нэгэн.

Улс төрч нөхрийнхөө арыг даадаг гэгддэг энэ хатагтай саяхныг хүртэл Монголбанканд ажиллаж байсан. Тэрээр өөрийн хань, БСШУЯ-ны сайд асан Л.Гантөмөртэй 1995 онд гэр бүл болж байжээ.