“Хэцүү анги” киноны Гэрэлээгийн дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин, мисс, эмч Б.Бадамцэцэг өдгөө хоёр хүүхдээ ганцаараа өсгөхийн хажуугаар хүмүүнлэгийн ажил хийж, мөн кино уран бүтээлд дахин тоглох болсон.

Ажил амьдрал, уран бүтээлээ цалгарлуулахгүй яваа нөө цагийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл гэж түүнийг хэлж болно. Тунчиг авъяастай Б.Бадамцэцэгийн багын үг дуу цөөтэй, даруу төлөв, ихэмсэг төрхийг үзэгч олон андахгүй сайн мэднэ. Хэдийгээр мэргэжлийн жүжигчин биш ч гэлээ өөрт оноогдсон дүрийг тунчиг сайн гаргадаг гэдгээрээ киноныхноос өндөр үнэлгээ авдаг.
Сонирхуулахад, тэрээр хоёр хүүхдийнхээ ааваас салсан ч эв найрамдалтай найрсаг харилцаатай байдаг гэнэ лээ. Энэ тухайгаа “Хүүхдүүдийн маань аав бол үнэхээр сайн хүн.

 

Гэхдээ л хоёр хүн үнэхээр таарч тохирохгүй бол салах нь хүүхдүүдэд илүү дээр юм болов уу гэж бодсоны үндсэн дээр шийдвэрээ гаргасан. Одоо бид тус тусдаа аз жаргалтай, ажил нь ч бүтэмжтэй байгааг хүүхдүүд маань хараад хэрvvл уруулгүй амар тайван байгаа гэж би боддог” хэмээн ярьжээ.