Хоёр мянган оны эхэн үед охид залуусын шүтээн болж явсан хамтлагуудын нэг бол яалтчгүй “Флаш” хамтлаг билээ. Тэдний  “Хайрын нулимс”, “Хайрлах хүсэл”, “Хайрлаж чадах уу” зэрэг дуунуудаараа хүүхэд залуучуудын дунд танигдаж, залуусыг байлдан дагуулж байсан. Нам гүмхэн байсан хамтлагийн гишүүд сүүлийн жилүүдэд уран бүтээлдээ эргэн орж шинэ уран бүтээлүүдээр фэнүүддээ бэлэг барих болсон.

Тэд хамтлагийнхаа 15 жилийн ойд зориулж “Гэгээн хайрын баярын өдөр”-ийг тохиолдуулан “Хайрлах хүсэл” нэртэй “mini concert”-оо зохион байгуулахаар болжээ.

Уг тоглолтонд  “Татар”, “Мөнхийн реп” хамтлагууд, реппер Roockie нар  оролцох аж. Тоглолт 02-р сарын 13-нд OMNI CLUB-д 20:00 цагаас ганцхан удаа болох ба тасалбарыг Shoppy-аас урьдчилан захиалах боломжтой юм.

Хүүхэд насны нандин дурсамжуудаа эргэн санаж, нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.