Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатарын гадаад төрхдөө хийсэн өөрчлөлт, гоо сайхны мэ c ажилбаp  хийлгэсэн бичлэг нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаж, багагүй шvvмжлэлд өртөөд байна.


Тэрээр “Венера” эмнэлэг дээр нэг жилийн хугацаатай залуужуулах төсөлд хамрагдаж ийнхүү гоо сайхны мэс засалд орсон гэнэ.

Тэрээр дээд доод зовхио татуулж, хөмсөг, үс, шүдээ янзуулж буй аж. Эргэн 28-35 насны дүр төрхтэйгөөр үзэгчидтэйгээ уулзана гэдгээ тэрээр мэдэгджээ.
Энэ тухайгаа тэрээр “ Сорви арилгана, шүдээ янзлуулна, хөмсөг тодруулах, үс нөхөн сэргээх гээд зөндөө юм байна. Хажуугаар нь дотроос нь эрүүлжүүлнэ. Сошиэлд хүмүүс дүгнээд байгаа шиг шал иг завх ай эсвэл охид хүүхнүүд эргүүлэх гэж байгаа юм биш.

Эцсийн эцэст Төмөрбаатар цаашдаа хөгшин өвгөний дүрд хаа нэгтээ тоглоод явах уу, эрч хүчтэй дээрээ нүүр амаа янзлуулаад сайхан дүрүүд бүтээгээд явах уу л гэдэг дээр миний гаргасан шийдвэр юмаа” гэжээ.