“Хип хоп” урсгалын хаан, Хар тас хамтлагийн Марка ноёнтон гурав дахь хайраа олсон бололтой. Хэл ам, хүүхэн шуухантай орооцолддоггүй Марка ноёнтны энэ насны хайраар манай салбарын “Gold” Erika тодорчээ. ОХУ-д өндөр боловсрол эзэмшсэн мундаг бүсгүйг таална гэдэг ахын бяртай, халамжтай байгааг илтгэнэ буй за. Хосууд Эрикийн төрсөн өдрөөр J гэгч буудалд цэнгэн хөгжилдсөн бололтой юм.

Маркагийн хувьд өмнө нь хоёр ч удаа гэр бүл зохиож явсан нэгэн. Харин энэ удаад  “Зайсан Хилл”-ийн экс захирлын  эхнэрийг гурав дахь хайраараа сонгосон байна.  Тэдний хоёрын хэр удах бол гэдгийг харах л үлдлээ. Тэр болтол Хар тас хамтлагийн Маркагийнхаа гурав дахь хайртын зургийг харж л сууя даа…