Урлагийн хосын тоог нэгээр нэмж өдгөө олны хайртай гэр бүлүүдийн нэг болсон жүжигчин О.Итгэл, Т.Энэрэл нарыг танихгүй хүн цөөн. Анх клипэнд тоглож нэгнээ олж байсан тэд хоёр жилийн өмнө гэр бүлээ салгаж байгаагаа илэрхийлж байв. Тухайн үед нөхөр болох жүжигчин О.Итгэл өөрийн цахим хуудастаа: “Тэгж их зарлах гээд байдаг юм бол хэлье.

Бидний амьдрал дууссан юм аа” гэж бичсэн бөгөөд хамт авхуулсан бүх зургаа устгаж байв.
Харин хосууд өнгөрсөн жилээс дахин ярилцаж нэгнээ ойлгон хамтын амьдралаа сэргээсэн юм. О.Итгэл УДЭТ-т туслах найруулагч, жүжигчнээр ажилладаг бол эгдүүтэй төрхөөрөө бусдын хайрыг татдаг Т.Энэрэл телевизийн цуврал ангит бүтээлүүд дээр ихэвчлэн дүр бүтээдэг.. Хосууд хэдийнэ хоёр хүүгийн эцэг эх болжээ.