Нийтийн дууны салбарт тодорч гарч ирэхдээ “Хонхны дуу” гэх дууг дуулж, төмөр уйлуулдаг хүү гэгдэх болсон дуучин Ч.Бат-Эрдэнэ сэргэлэн овсгоотойгоороо алдартай. Айлын бага адтай гэдэг шиг, бие нь жижигхэн ч бэлчээр нь том тэрбээр ангийн анд Жавхлан, Баясгалан нартайгаа зэрэгцээд гавьяат болж байсан түүхтэй.


Экс эхнэр, дуучин Оюумаатайгаа өдгөө сайхан харилцаатай байдаг гэдэг түүнийг папараци дурандаа онцолж байна.
Өнгөрсөн жилүүдэд амьдралын эрхээр алс холын Европт ажиллаж амьдарч байсан тэрбээр урьд өмнөхөөсөө ч жижигхэн болсон гэлтэй.
Өдгөө урлагийнхан дундаа Ээнээ нэрээр алдаршсан түүнд шинэ гарч ирж буй залуу дуучид түүнд тоогдож, тоглолтоо зохион байгуулуулах гэж урт дараалал үүсгэдэг гэж байгаа. Арга ч үгүй юм, Ээнээгийн хийсэн тоглолт пиг үзэгчтэй, үзэгчид нь сэтгэл нижгэр гардаг нь түүний сайн менежерийн авьяас, мэдрэмж хоёрын нийлбэрийн үр дүн. Ингэхэд эрхийн чинээ биетэй, эр хонгор дуутай эрийг амьдрал олон дүр төрхөөр бидэнд харуулжээ.