Богино хэмжээний уран сайхны киногоороо олны танил болсон Б.Чингүүн өөрийн авьяас чадвараараа урлагийн ертөнцөд орон зайгаа бүрдүүлсэн уран бүтээлч. Түүнийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын том хүү гэдгээр нь хүмүүс сайн таних биз.

Түүний гэргий Г.Сэлэнгэ нь жүжигчин мэргэжилтэй бөгөөд хамгийн сүүлд “UBS” телевизийн “Охид” олон ангит киноны гол дүрд тоглосон юм. Хосууд ихэр хүүхэдтэй.

Залуу жүжигчин Ч.Сэлэнгийн хувьд Соёл урлагийн их сургуульд суралцаж байхаасаа кинонд тоглосон бөгөөд гуравдугаар курсийн оюутан байхдаа Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй Дорнод аймгаар аялан тоглолтоор явж Уильяам Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттад тоглоод амжсан нэгэн. Тэрбээр монголын тав дахь Жульетта болохоосоо өмнө “18 нас би чамд хайртай”, “Аз жаргал”, “Хайр” зэрэг уран сайхны кинонд дүр бүтээсэн залуу жүжигчин юм.

Өөрийн гэр бүлээ ихээхэн нууцалдаг найруулагч Б.Чингүүн өдгөө гэр бүлтэйгээ АНУ-д аж төрж байна.