Арван жилдээ мисс болсон Ганболор дахин болзож эхэлжээ

Цагтаа загварын тайзнаа мисс хэмээх өргөмжлөлийг хүртэж явсан мисс Ганболор сүүлийн хэдэн жил нам гүм амьдрах болсон.


Тэрээр нэгэн цагт FM-ын “од” хөтлөгч Нямбаяртай хайрын романс үүсгэж гэр бүлийг үймүүлэн хоёр дахь амьдралаа зохиож байсан. Гэвч тэдний амьдрал удаан үргэлжилээгүй.
Хөтлөгч Наранбаатараас бага охиноо олж, төрүүлсэн байдаг.


Ганболорын хувьд гурван хүүхдийн ээж. Монголын хамгийн үнэтэй гэгддэг “Интермэд” эмнэлэгт ажилдаг.

Анхны нөхөртэйгөө 10-р ангиа төгсөөд суусан. Том хоёр хүүхдээ төрүүлээд, ааваас нь салсан. Хүүхдүүд нь аав дээрээ байдаг.


Нийслэлийн 6-р сургуульд зартай охин явсан Ганболор сүүлийн үед дахин болзож эхэлжээ. Эх сурвалжийн мэдээллээр энэ удаа өөрөөсөө насаар дүү залууг сонгосон байна.