Монголын хүсэмжит залуусын жагсаалтыг олон жил тэргүүлсэн жүжигчин Эрдэнэбилэг буюу Эби сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд анхаарлаа хандуулж кино найруулагчийн ажлыг хийх болсон.

Олон бүсгүйчүүдийн сэтгэлийг эрхгүй татдаг байсан залуугийн сонголт нууцлаг байсан. Эхнэр хүүхдээ олны хэл амнаас хамгаалж нууцална гэж байсан залуу маань эхнэрээрээ гоёхоор шийдсэн бололтой. “Үргээлэг 2” киноны нээлтэн дээр анх эхнэрээ олны өмнө танилцуулж байсан билээ.

Өнөөдөр түний эхнэрийн төрсөн өдөр тохиож байна. Цахим хуудаснаа жүжигчин маань Хайрт ханьдаа хорвоод мэндэлсэн энэ өдрийн хосгүй баярын мэндийг хүргье! Энэ хорвоод жаргал зовлонгоо хамтдаа хуваалцан яваа чамдаа үргэлж жаргал бэлэглэж амьдрах болноо! хэмээсэн байна