“Фантастик” продакшны жүжигчин Э.Алдар “Boomtown” хамтлагт байхаасаа л охидын анхаарлыг татсаар ирсэн нэгэн. Гэсэн ч өнөөг хүртэл гэр бүл зохиолгүй явсан тэрбээр шинэ он гарахтай зэрэгцэн гэр бүлийн амьдралд хөл тавьж буйгаа зарласан билээ.

Түүний гэргийг Хулан гэдэг. Үерхээд багагүй хугацааг өнгөрүүлж байгаа тэд ийнхүү нэг гэрт орж харилцаагаа албан ёсоор зарлаад байсан билээ. Жүжигчин Э.Алдарын хувьд өөрийнхөө амьдралыг баталгаажуулсны дараа гэр бүлтэй болж, хариуцлагатай аав, хань болохыг хүсдэг тухайгаа дурдаж байсан удаатай. Харин түүний мөрөөдөл ийн биеллээ олж 3,400 грамм охинтой болсон. Тэрбээр, өөрийн цахим хуудсаар дамжуулан гэргийдээ баярласнаа илэрхийлж, фэнүүддээ баярт мэдээгээ хуваалцжээ.


Харин түүний гэргий цахим хуудаснаа хөөрхөн зургийг нийтэлсэн байна