Сүүлийн үед уран бүтээлийн олз омог их байгаа басхүү ганц бие амьдралыг багагүй хугацаанд туулаад байгаа дуучин Э.Чулуунчимэг өөрийн цахим хуудсанд Улсын начин Д.Цэрэнтогтохтой  зугаалж яваа зургаа нийтэллээ.

Нийтийн дууны салбарт “Учиртай гурав” гэдгээр иргэдийн дунд шуугиан тариад амжсан дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Э.Чулуунчимэг гурвын хайрын гурвалжингийн асуудал түр намжаад буй. Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар амьдралаа эхлүүлээд хоёр ч хүүхдийн аав, ээж болон амьдарч байгаа бол Э.Чулуунчимэгийн хувьд уран бүтээлдээ анхаарлаа хандуулан, хэд хэдэн ч хит дуутай болоод амжсан билээ.

Тэгвэл хувийн амьдралынхаа хувьд нам гүмхэн амьдарч байсан Э.Чулуунчимэг шинэхэн найз залуугаа олонд ил болгосон билээ.Тодруулбал, тэрбээр өнөөдөр өөрийн хөтөлдөг Facebook хуудас дээрээ улсын начин Д.Цэрэнтогтохтой дотончлон авхуулсан зургаа байршуулсан юм. Энэ нь түүний хоёр дахь амьдралаа эхлүүлсний тод илрэл болов уу. ХАмт аялалд гарсан бололтой

\