Сонгуульд ялагдсан нэр дэвшигчдийн тайлбар

 

Хан-Уул дүүрэг 29-р тойрог 3 “Зөв хүн электорат” эвсэл-с нэр дэвшисэн Баярхүүгийн Мөнхцэлмэг цахим хуудаснаа

Өвдөг шороодлоо. Надад итгэж саналаа өгч дэмжиж тусалсан бүх хүмүүст баярлалаа. Миний хувьд улс төр дөнгөж эхэлж байна.

Сүхбаатар дүүрэг 24-р тойрог “Зөв хүн электорат” эвсэл-с нэр дэвшисэн Гэндэндарамын ГАНХҮҮ цахим хуудаснаа

Намайг дэмжсэн бүх сонгогчиддоо маш их баярлалаа хандивын данс нээлгүйгээр хамгийн бага зардлаар өрсөлдсөн гэхэд чамлахаар чанга атга .

Дархан-Уул аймаг 19-р тойрог Бие даагч-с нэр дэвшисэн Т.Ганболд цахим хуудаснаа

Намуудын тоо нь бүгд таслалгүй яваад байхад зөвхөн бие даагчдын тоо нь эхэндээ таслалтай гараад байсан нь программын тусгай тохиргоо байна даа? Тийм үү?

УИХ 69 тойрогт Бие даан нэр дэвшисэн М.Нарантуяа цахим хуудаснаа

Нар манддагаараа л мандлаа амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ.

Зарим амжилт их уналт дагуулдаг бол зарим уналт амжилтын эх болох нь ч бдг..

Үнэхээр намчин ард түмэн юм бн гэдгийг л өөрийн биеэр 2 дахиа мэдэрлээ?

Жич: Туслаж дэмжиж байсан олон түмэндээ маш их талархаж байгаа шүү

Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас Сонгино хайрхан дүүрэгт 28 торойгоос нэр дэвшисэн Ган-од цахим хуудаснаа

Ялагдал бол ялахын эхлэл. Надад итгэж саналаа өгч дэмжиж тусалсан бүх хүмүүст баярлалаа. Миний хувьд Улс Төр дөнгөж эхэлж байна. Сонгууль бол институцийн өрсөлдөөн. Цаашдаа улам бүр тийм болно. Хүмүүс институцийн (системийн) хүчийг огт ярихгүй юм. МАН бол институц. Зүйрлэвэл, зоригтой, ухаантай тоглолоо ч 11 хүн хөл бөмбөгийн муухан багт л хожигдоно. Тэр тусмаа тэдний дүрмээр тогловол… 2020 оны сонгуульд нэр дэвшсэн та бүхэнд баяр хүрье! АМЖИЛТ*. Сонгуульд оролцогчид хойшид … Нам, багаа хөгжүүлье!

УИХ-н сонгуулийн 22-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Зандаахүүгийн Энхболд Цахим хуудаснаа ‪

Итгэж саналаа өгсөн БЗД 18170 сонгогчиддоо болон бүх хүмүүст, бас миний дээлний захыг мушгиж суусан бүгдэд маш их баярлалаа! ‬