Улсын Драмын Эрдмийн театраар 22 жил овоглож, олон арван жүжгийн гол хийгээд туслах дүр бүтээсэн МУГЖ У.Уранчимэг өдгөө дэлгэцийн урлагт хүч үзэж буй

Ингэхэд та бүхэн Холливудын од сайхан бүсгүйчүүдийн насыг мэдэх үү? Сонирхуулахад Николь Кидман 48, Селин Дион 47, Памела Андерсон 48, Женифер Энистон 46 настай. Нас тийм ч чухал биш, гэхдээ тэд одоо хэр нь халуухан бүсгүйчүүдийн жагсаалтанд байсаар байгаа юм. Тэгвэл монголын урлагийн сайхан бүсгүйчүүд дундаас МУГЖ У.Уранчимэг тэдэнтэй үе тэнгийнх. Бүсгүй энэ жил 48 настай гэхэд итгэх хүн ховор. Арга ч үгүй юм.Саяхан түүний халуухан нүцгэн зураг гарч олны нүдийг хужирлан залуу охид ч атаархаж байсан.

Драмын театрт байхын л “Хар ирвэс” Наоми Кэмпбеллтэй жишигддэг байсан У.Уранчимэг хэдий гэрийн эзэгтэй, ээж болсон ч хүсэмжит бүсгүйн тавцангаас буугаагүй. Фитнессээр идэвхитэй хичээллэсээр цөөнгүй жилийг үдсэн. Хамтран тоглогчоо сургах, өөртэйгөө яв цав нийцүүлэх тал дээр Урнаа шиг хатуу, өндөр шаардлагатай багш байдаггүй гэдэг. Яг л барууны оддын жишгээр биеэ авч явж, бэлтгэл сургуулилтандаа өндөр ач холбогдол өгдөг түүнээс залуу үеийнхэн суралцах, үлгэр дуурайл болгохоос аргагүй.