Тамирчны ялалт хямдхан олдохгүй. Тамирчин хүн асар их хөдөлмөрлөн, чамгүй олон зүйл золиослон байж амжилтад хүрдэг. Амжилт гаргах боломж, өөрийн гэсэн орон зай эрэлхийлэн иргэншлээ сольж, гадаадын орны нэрийн өмнөөс тэмцээнд оролцон, гялалцаж яваа цөөнгүй тамирчин манай улсад бий. Бид энэ удаа ДАШТ–ий хошой хүрэл медальт Г.Отгонцэцэг онцоллоо.Иргэншлээ сольсон ч Монголын төлөөх сэтгэл нь хэвээрээ, монгол түмэн шилдгүүдээ хайрлаж, хүндэлдэг хэвээрээ. Мандсан далбаа нь харийнх ч мандуулсан тамирчин нь монгол.

Спорт бол залуу насны ажил. Мэдээж хэн ч ид, торгон ирэн дээрээ томоохон амжилт гаргаж, тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгахыг хүсдэг.  Г.Отгонцэцэг зөвхөн олимп гэлтгүй Азийн АШТ, ДАШТ-д оролцох хамгийн том боломж нь Казахстан байлаа.

Гэхдээ тэр нэг л өдөр гэв гэнэт “Би Казахстан улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцлоо. Иргэншлээ солилоо” гээд явчихаагүйг онцлох нь зүйтэй байх.

2015 оны нэгдүгээр сард Монголын жүдо бөхийн холбоо, Казахстан улсын жүдо бөхийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээний хүрээнд Казахстан улс Г.Отгонцэцэгийг өөрийн улсынхаа нэр дээр барилдуулах санал тавьсан. Ийнхүү тэрбээр дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт Казахстаныг зорьсон билээ. Харийн оронд очин, бүр эх орныг нь төлөөлж олимпод оролцох эрх авах амаргүй байсан нь мэдээж.


Тэрбээр Г.Отгонцэцэгт тэг, ингэ гээд зөвлөн, гоомой мэх хийгээд дийлдвэл зэмлэдэг гэнэ лээ.Түүний зургаас үзье.