Сүнээ хутгалуулаагүй харин сүрдүүлэгт өртсөн хэргээр цагдаад өргөдөл гаргажээ

Засгийн газрын хуралдаан болон УОК-ийн шийдвэрийг бусдаас түрүүлж цахим орчинд мэдээлдэг хүн бол Сүнээ буюу Б.Сүндэръяа.

Баллет, сонгодог урлагт дуртай тэрбээр цахим орчиндоо хутгалуулсан байж болзошгүй зурга байршуулсан нь олон нийтийг цочролд оруулсан.

Тэгвэл энэ хэргийн талаар албан эх сурвалжаас тодруулахад Сүнээ нь цагдаагийн байгууллагад хутгалуулсан гэх хэргээр өргөдөл гаргаагүй. Харин бусдад дарамтлуулж, сүрдүүлэг өртсөн гэх хэргээр өргөдөл гаргасан гэв.

Цагдаагийн байгууллагаас өдгөө уг хэргийг шалгаж байгаа бөгөөд түүнийг хэн гэх иргэн хэдий хугацаанд, хэрхэн дарамталсан зэрэг нь бүгд баримтаар хавтаст хэрэгт баримтаар хавсаргагдсан ажээ.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.