Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэгтэй цахимаар холбогдож тодруулга авав. Учир нь түүний гэр бүлийн хүн саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгуульд Увс аймагт нэр дэвшиж ялагдахдаа бухимдлаа сошиалаар илэрхийлснийг уншигч та санаж байгаа биз ээ.

Энэ талаар түүний эхнэр Г.Эрдэнэчимэгээс MNB сайт тодруулга авчээ. Уг тодруулгад тэрбээр “Алсын хараагүй болсон Монголчууд гурил, будаа, гоймон, хэдхэн төгрөгт хууртан сонголт хийсэнд харамсаж байна. Олон зуун жилийн түүхтэй Монгол Улсын замнал түүхээ мэдэхгүй ирээдүй болсон хойчдоо ямар ирээдүйг үлдээх вэ гэсэн итгэл, үзэл бодолгүй болж дээ. Тийм үйлдэл гаргасан нь миний нөхрийн зөв байсан. Монголчууд миний ханийг гаднынхантай нийлж Монголоо зарахгүй гэдэгт, авилгал авч хуурамч дүр эсгэхгүй гэдэгт, амин хувиа хичээж ганцаараа сайхан амьдрахын төлөө зүтгэхгүй гэдэгт итгэх хэрэгтэй. Монголын төлөө бүхий л зүйлээ зориулах халуун сэтгэлтэй залуусаа бүү гомдоогоосой” хэмээсэн байна