Б.Идэр-Одын дараагийн зочин ээж нь

Комидиан Б.Идэр-Од тал талын авъяастай гэдгээрээ гайхагддаг. Өөрийн гэсэн брэнд бүхий подкаст хийдэг тэрээр Үндэсний их баяр наадмын дугаартаа ээжийгээ зочноор урьжээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Зиа, эхэллээ шүү. Удаахгүй цацнаа! Наадмын тусгай зочноор ээжийгээ оруулж байна” гэжээ.

Б.Идэр-Одын ээж “Ногоон нүдэн лам” романы зохиолч Ц.Оюунгэрэлийг мэдэхгүй хүн ховор. Барууны үзэл баримтлалтай хатагтай Ц.Оюунгэрэлийн хувьд сайн улс төрч гэгддэг ч, УИХ-ын гишүүн байхдаа гадаад нөхөртэй гэдгээрээ “гадуурхагдаж” явсан удаатай. Үүндээ тэрээр нэг их эмзэглээд байдаггүй. Хүүхдүүдтэйгээ ч нээлттэй, тэднийг ардчилсан зарчмаар өсгөсөн гэдгийг түүний том хүү комидиан Б.Идэр-Од хэлдэг.