Хөөрхөн гишүүн А.Адъяасүрэн Хятадуудтай сүжирдэг гэв үү

Шинээр байгуулагдсан парламентийн нээлтэд “Босоо” С.Ганбаатар гишүүнтэй тохой нийлүүлэн сууж, бас болоогүй “харц шидэлцэх” агшин нь камерийн дуранд үлдсэн хөөрхөн бүсгүйг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн гэдэг. Энэ парламентийн чимэг болох тэрээр Ардчилсан намаас суудал авсан ганц эмэгтэй гишүүн.


Гэтэл Баянхонгор аймгаас сонгогдсон түүнтэй холбоотой таагүй хов сонсогдох боллоо.

Жолооны курс ажиллуулж, нүүрс тээвэрлэх бизнес эрхэлдэг А.Адъяасүрэн гишүүн хятадуудтай ойр ажилладаг гэнэ шүү.
Тэрбүү хэл, өнгөрөгч тавдугаар сард тэрээр хэн нэгэнтэй 100 мянган ам.долларын авилга өгөлцөж, авалцаж байгаа бичлэг хууль хяналтын байгууллагын гарт очжээ. Уг асуудалтай холбоотойгоор ТЕГ-аас А.Адъяасүрэн хатагтайн гэрт нэгжлэг хийж гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Гэвч нэр нөлөө бүхий улс төрч дээрээс нь оролцон, энэ асуудлыг дарж хаацайлан А.Адъяасүрэн бүсгүйг хамгаалаад өнгөрчээ.

А.Адъяасүрэн гишүүн хууль хяналтынхны хараанд өртсөн 100 мянган ам.доллар хаанаас яагаад, ямар учраас гарч ирэв гэдгээ одоог хүртэл тайлбарлаагүй яваа гэнэ лээ.