Н.Номтойбаярыг суллаагүй, шүүх хурал 7-р сарын 2-ыг хүртэл хойшлосон билээ. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд шүүх хурал нь бас өнөөдөр болно. 1978 оны долдугаар сарын хоёрны өдөр Б.Нямтайширын хүү болон мэндэлж байжээ. Тэрбээр хоёр дүүтэй бөгөөд том дүүг нь Н.Цэлмүүн гэдэг.

Номтойбаярын дүү Цэлмүүн цахим хуудаснаа Хайрт ахдаа төрсөн өдрийн мэндийг хүргэе! Үнэн хэзээ нэгэн өдөр ялдаг бол тэр өдөр маш ойрхон байгаасай гэж ерөөл тавья. Төрд нэг сэтгэлээр зүтгэснийхээ төлөө, дарга нарын өөдөөс зоригтой дуугарсныхаа төлөө, ард иргэдийнхээ төлөө өөрийн гэр бүлээ хойно тавьж, шүүхийн шудраг бус үйлдлээр хоригдож байгаа ахыгаа өрөвдөж байна. Тэнэгдүү ч юм шиг гэхдээ надад ийм зориг байхгүй, танаараа би бахархаж байна хэмээсэн байна.

Харин түүний ээж Хулан хатагтай хүүдээ зориулж Наполеон торт хийснээ цахим хуудаснаа дурьдаад хүүгээ шударга үнэний төлөө яваа гэж тодотгосон байна.