Н.Цэлмүүн, Б.Баттүшиг нар өчигдөр оройны нислэгээр эх орондоо иржээ

Монголын шинэ цагийн тэргүүн баячууд гэгддэг МАК группын Ерөнхийлөгч Н.Цэлмүүн нөхөр Б.Баттүшигийн хамт өчигдөр орой БНСУ-аас ирсэн тусгай нислэгээр иржээ.

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна. Тухайлбал,

Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг буюу нийт 1 сая 50 мянган төгрөг,

0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянган төгрөг байна.

Дээрх төлбөрийг тус улсуудаас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.
Төлбөр хийхдээ тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаар болон байрны төлбөр гэдгийг заавал тодорхой бичихийг анхааруулж байгаа юм.
Түүнчлэн шинэ төрлийн коронавирус буюу Covid-19-т халдвартай холбоотойгоор Улсын онцгой комиссын шийдвэрээр гаднын оронд байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчирч байгаа билээ