“37-р Точка олон ангит киноны Ялалтын дүрээр охид, бүсгүйчүүдийн анхаарлыг улам татах болсон залуу жүжигчин, хоёр хүүхдийн аав М.Баярбат  “Зүрхний хилэн“, “Байтаг богд“, “Маш нууц“ зэрэг дэлгэцийн бүтээлд чадварлаг тоглосныг нь магтахгүй байхын аргагүй.

Бүсгүйчүүдийн хүсэмжит залуусын жагсаалтын эхэнд бичигдэх “болзол хангаад” буй авьяаслаг жүжигчний хувийн амьдрал “37-р Точка” киноноос хойш олны анхааралд улам бүр өртөх болсон.

Сошиалд нийтлэгдсэн зургаас харахад жүжигчин М.Баярбат гэр бүлийнхэнтэйгээ Тэрэлжид амарч яваа бололтой. Цахим хуудаснаа сайхан амралт болж байна хэмээсэн байна.