Дуучин Э.Чулуунчимэг, Д.Цэрэнтогтох нар гэрлэлтээ батлуулжээ

Дуучин Э.Чулуунчимэг” Зогсошгүй” нэвтрүүлэгт оролцжээ .Тэрбээр уг нэвтрүүлэгт орж байх үедээ аавтайгаа харьцсан сүүлийн чат дээр би гэрлэлтийн баталгаагаа явуулсан аав минь ихэд баярлаж, охиндоо хайртай шүү миний охин аз жаргалтай амьдрах ёстой шүү гэж байсан гэлээ.

Манай хүнийг ээж минь охин минь маш их баяртай хүлээж авсан. Миний хань болох Дашдоржийн Цэрэнтогтох гэдэг Баянхонгор аймгийн Загд сумын уугуул Монгол улсын өсөх идэр начин тун хийморьлог эр бий.

Бид хоёр танилцаад хоёр жил болж байна энэ хугацаанд бие биенээ илүү ойлгож улам сайхан бат бөх болж байна даа.Хэдий бүдүүн том бадриун эр хүн ч яг цаанаа бол надаас зөөлөн хүн. Аавтай минь ижилхэн айлын ганц хүү бөгөөд их эрх танхи хүн.

Бичлэг үзэх

“Зогсошгүй” Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Чулуунчимэг /2020.07.14/

“Зогсошгүй” Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Чулуунчимэг #MNB

Posted by Mongolian National Broadcaster on Tuesday, July 14, 2020