А.Ариунзаяа сайд яамныхаа үүдэнд номын сантай болжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ажлаа аваад хэдхэн хонож байна. Намынхаа нэр нүүрийг хэний ч өмнө тахлахаар боловсролтой гэгддэг тэрээр яамныхаа үүдэнд номын сан үүсгэж, өөрийн номнуудаараа арвижуулжээ.


Энэ тухайгаа тэрээр өөрийн цахим хуудаснаа “Уншсан номоороо хуучин ажил дээрээ жижиг номын сан нээж, явахдаа номын сангаа үлдээсэн.

Яамны нэгдүгээр давхарт мөн бяцхан номын тавиур байхаар нь өөрийн номоороо дүүргэчихлээ. Энд харин авч явж болохгүй шүү л гэсэн байна.

Уг нь илтгэлцлийн дэвтэр байршуулаад нэрээ бичээд, уншаад буцаад арвижуулаад өгдөг бол, тээ

Одоо ч тэгээд ном унших зав гарахгүй бололтойдог шүү” гэжээ.


А.Ариунзаяа сайд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Үндэсний статистикийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байсан.

Түүний өвөө Ерөнхий сайд асан П.Жасрай гуай Статистикийн газрын дэд даргаар төрийн албаны гараагаа эхэлж байсан түүхтэй юм байна. А.Ариунзаягийн ээж, эгч нь мөн л энэхүү байгууллагад ажиллаж байсан удам дамжсан статистикчид ажээ.
А.Ариунзаяа нь 1996-1999 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, ХБНГУ-д коллеж, 1999-2005 онд ХБНГУ-ын Хановерийн их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар мастер, 2014-2015 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг хамгаалжээ.

Хөрөнгө орлогийн мэдүүлэгтээ тэрээр
Өөрийн орлого: 36,190,000 төгрөг
Гэр бүлийн орлого: 42,508,000 төгрөг
Орон сууц, барилга байгууламж: 540 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууц, нэг зуслангийн байшин, гараж
Тээврийн хэрэгсэл: 61,5 сая төгрөгөөр үнэлэгдэх Мотоцикл -1, Toyota Prius-1, Honda Hayabusa мотоцикл -1
Мал, аж ахуй: Байхгүй
Газар: 400 мкв-1, 700мкв-1 /26 сая/
Үнэт эдлэл: 82 сая
Хадгаламж: 117,600,000
Авлага: Байхгүй
Зээл: Байхгүй

Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК” гэжээ.