Нялх охиноо санан бэтгэрч, эхнэрийнхээ хайр халамжийг үгүйлсэн Т.Дэлгэрмөрөн “Гэр бүл” реалити шоунд оролцож, үзэгч олны өмнө ам өчгөө өгснөөр урьдын амьдралаа эргүүлэн авсан юм.

Тэд цахим хуудаснаа “Соёмбон толгойт нь Солонгон ааштыгаа дагуулаад Өвөрхангайн Жаргалантынхаа хадмын талын ах дүүсийг амласан ёсоороо хадган цэнхэр Хөвсгөл далайдаа урин залж ,увидас шидийг нь амсуулаад ирхээр нутгаадаа зорьлоо.

Уулзаж учрах ерөөлтэй бүхэнд хүний ёсыг дээдлэн ,үлгэр шиг амьдралын амтыг мэдрүүлэх нь бидний заяа билээ .Аян замын адал явдлын хөгжилтэй хөөртэй бүхнээсээ хуваалцаж хамтдаа аялцгаана аа бүгдээрээ хэмээсэн байна.

Харин түүний гэргий  Ананда “Гэр бүл реалити шоуны төгсгөлийн дугаар дээр манай нутагт очдогдоо.Тэр үед бүгд ах нарыг мааньминий амь нутагтаа урьсан байдаг юм.

Манай ах эгч нар мал аж ахуйгаа зохицуулаад 25улаа аялахаар болсон.

Өчигдөр орой тэд нар маань бид бүгд юмаа бэлдсэн өглөө 06:00 гээд хөдлөнө гээд жаргалтай нь аргаггүй залгасан.

Бид 2ч бас аялалдаа гарахдаа бэлэн болоод хөдлөж байна.талаасаа Хар-хорин

Эрдэнэ зуу хийд дээр болзоод цааш 1500км аялалдаа гарна аа.Та нартаа сонин сайханаасаа сүлжээ орох бүрд л хуваалцана аа хэмээжээ.