Загвар өмсөгч О.Ариунзул хэтэрхий туржээ

Дуучин Б.Амархүүгийн гэргий О.Ариунзул өдгөө алс холын Англи улсад ажиллаж амьдарч буй. Хөл хорионы улмаас эх орондоо ирж чадахгүй байгаа тэрээр хэтэрхий их туржээ.

Хэдийгээр өөрийн цахим хуудаснаа дэлхийн загвар өмсөгчдийн стандарт хэмжээнд өөрийн биеийн порфорцоо хүрсэн хэмээн бичиж байгаа ч, түүнийг хэтэрхий их туранхай болсныг гайхах хүмүүс цөөнгүй.
Түүний ингэж турсан шалтгаан нь ажил мэргэжлээс гадна эр нөхөр, энхрий бяцхан үрээ санасан сэтгэлээс болсон байхыг үгүйсгэхгүй. Түүний нөхөр дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хоёр жилийн ял оноосон юм. Уг шийдвэрийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хүчингүй болгосон ч, Улсын дээд шүүх анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээсэн. Иймээс дуучин Б.Амархүү хоёр жил хоригдож байгаа.


Харин тэдний бяцхан хүү өдгөө хоёр өвөөгийнхөө хооронд аж төрж байгаа аж.
Дашрамд дуулгахад, дуучин Б.Амархүү өмнө нь хөтлөгч Чойжоог зодсон хэргээр шүүгдэж, дуучин М.Нараг гар утсаа хулгайлсан гэж хардан цагдаад өгч, эхнэр О.Ариунзултайгаа нийлж “MINT” шөнийн цэнгээний газар эмэгтэй хүн зодсон гэсэн хэл аманд өртөж байсан түүхтэй.
Загвар өмсөгч О.Ариунзул нөхрөө өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдахад өмөөрч, цахим хуудсаараа хайртай, хажууд нь байна гэдгээ хэлж байсан.


Ямартаа ч, Б.Амархүүгийн гэр бүлд амьдралын нэг шалгуур таарч, хэсэг хугацаанд нэгнээсээ хол амьдарч байна.