Өнгөрсөн зургадугаар сард нийслэл хотын нүүрийг тахалдаг цөөн хэдэн дэлгүүрийн нэг Улсын Их Дэлгүүрт гал гарсны улмаас тодорхойгүй хугацаанд үүдээ бариад буй.

Олон зуун сая төгрөгийн хохирол амссан ч тус дэлгүүрийн эзэд засварын ажлыг эрчимтэй хийж эхэлсэн. Харин олны танил одуудаас тус дэлгүүрээ дурссан хүн цөөнгүй.
Тэдний нэг дуучин А.Хишигдалай өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.


“Энэ 2 цаг надтай хамт
Яг 6жил болж байна ер нь салан хүн болохоор юм хумаа байнга л хаяж гээж явдаг. Гэтэл энэ цаг овоо шүү авснаас хойш 6жил бугуйнд минь ганц зурагдахгүй байсан .

Хөдөлмөр гэдэг сайхан зүйл хүнийг хүн болгож сургаж хүмүүжүүлж ухааруулдаг ганц зүйл бол Хөдөлмөр.

Их дэлгүүр гоо сайхны шинэ брэнд орж ирсэн чамаар лайвэ зураг авалт хийе хийлгэе 1жил манайхтай ажилахуу ? Гэсэн санал ирээд

Би ч оо тэгий гээд л ухайн тас зөвшөөрөв.
Мөнгөн дүндээ их дэлгүүрээс юм ав гээд ккк

Би яахав ганц 2 үнэтэй юманд дуртай хүн юу ч бодохгүй цагны тасгаас нь 2 цаг аваад жил ажилах цалингаа тэр дор нь дуусгаж орхив

Намайг тэнэг гэхэд хэцүү шуналтай гэхэд хэцүү юу гэмээр ч хүн юм бэ дээ гэж бодогдож байгааз. Би ч өөрийгөө тэгж бодох үе байдаг юм ккк. Зиа ямартай ч тэр үедээ л гоё гэж бодсон 2 ганган цагтай болсон ккк. Одоо хүртэл 2лаа миний бугуйнд ганц удаа оосор нь тасраагүй. Байж л байна.

Сайхан санаж өгсөн зүйл хүнд удаан үлддэг гэж үнэн байхаа. Би ч гэхдээ гараад өгсөн л дөө 2гоё цагтай болоод Их дэлгүүрын гадаа томоос том зургаа өлгүүлээд ккк.
Их дэлгүүрыг бодохоор нэг л дулаан дотно санагддаг. Аргагүүүүү биздээ
Гадаа нь зөндөө дуулж Халтуур хийнэ дотор нь орж Милая Пирошки иднэ Хөвгүүдтэй болзвол Үүдэнд нь уулзна. Олон дурсамжийг үлдээсэн байна шүү надад. Их дэлгүүр минь”.