Ангууч нар найман дүүгээ өсгөдөг охиныг гурван өрөө байртай болголоо


Залуусын дунд Ангууч нэрээр танигдсан Баттөр, Дамбын Хишгээгийн хүү Мөнхжин нар найман дүүгээ харж хандаж, өсгөдөг С.Ариунболор охиныг байртай болгох хандивын аян гардан зохион байгуулжээ.


Тэгвэл тэд уржигдар буюу энэ сарын 28-нд бүжигчин Киагийн төрсөн өдрийн эвентээр С.Ариунболор охинд гурван өрөө байр авч өгөх хэмжээний мөнгө цугларсан талаар мэдээлсэн байна. Харин өчигдөр байрыг нь хандивын эздэд хүлээлгэж өгсөн байна.