Бодибилдинг, фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ, “Улаанбаатар” фитнесс клубийн тамирчин, МУГТ Гамбагын Угалзцэцэгт нөхөр нь гэрлэх санал тавьсан байна.


Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Бидний ойн баяр. Ажилаа,хичээлээ тараад гараад ирсэн бөөн гэнэтийн бэлэг. Жимийхэн бүгд хуйвалдаад л, Гэрлэх санал тавиад л ккк
Үргэлж дэргэд минь байж хамгийн сайн найз,найз залуу,хүүхдүүдийн маань аав чамдаа ойн баярын мэнд хүргэе” гэжээ.


Г.Угалзцэцэгийн хувьд өдгөө 40 насыг хол давсан ч 30 настай бүсгүйгээс ялгагдахгүй залуу сайхан харагддаг.

 

Охин хүү хоёр нь хэдийнэ насанд хүрсэн. Харин нөхөр бодибилдингийн холбоонд гишүүнээр ажилладаг ажээ.