Мөрөөдлийн театр хамтлаг энэ жил 10 нас хүрч байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хошин урлагт өөрсдийн зам мөрөө тод үлдээж чадсан тэд цаашид ч чанартай уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа гэнэ лээ.

Тэгвэл тус хамтлагийн ахлагч Г.Эрхэмбаяр өөртөө өөрчлөлт хийж ухаалаг утаснаас татгалзсан гэнэ шүү. Татгалзаад бүр хоёр жилийн нүүр үзэж байгаа гэнэ. Ингэснээр түүнд цаг зав их гарч, гэр бүл уран бүтээлдээ бүтээлчээр хандах хандлага, цаг хугацаа нэмэгдэж байгааг ойр дотныхондоо өгүүлэх болжээ.


Ямартаа ч, олон хүүхдийн эцэг гэгддэг түүнд хариуцлага өдрөөс өдөрт нэмэгдэж буй. Өөрийн авъяас чадвараа залуу нас, цаг хугацаатайгаа уралдаж хийж бүтээж эхэлсэн бололтой.