Дуучин Ц.Сарнай Алтай Таванбогдоор аялав

“Эмоушн” хамтлагийн дуучин Ц.Сарнай найзуудынхаа хамт Баян-Өлгий аймгийг зорьж, Алтай Таванбогдоор аялал хийгээд иржээ. Ингэхдээ тэрээр нутгийн Казак айлаар зочилсон байна.


Түүний хувьд өнгөрсөн жил өөрийн нөхөр, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбатад элэгнийхээ талыг өгч хүндхэн хагалгааг гэр бүлээрээ амжилттай даван туулсан байдаг. Хэсэг хугацаанд уран бүтээлээс завсарлага аваад байгаа тэд энэ зуныг хөгжилтэй өнгөрүүлж буй бололтой.