Твиттэрт “Элийрэгч” нэрээрээ танил болсон M.A.D компанийн үйл ажиллагаа эрхэлсэн гүйцэтгэх захирал Ц.Уянга “23 настай хүүхдийг алдарт эх болсон гэж бахархаад бдым бол таануус ёстой гаж үндэстэн” гэж бичсэн нь олон хүний эмоцийг хөдөлгөөд байгаа юм.


Тэрээр “Чамаас гуйж тэжээгээгүй гэхийн. Хүүхдийг хувь хүнээс гадна нийгмийн бүтээгдэхүүн болно гэдгийг бодохгуй тоо толгой гүйцээх гэж бгаа тэжээлийн мал шиг ханддаг хандлагаа хэзээ болихын? Хүнийг тэжээх биш өсгөдөг юм. Өсгөнө гэдэг нь маш хүнд, мультитасктай, дундаас нь хаячих боломжгүй урт хугацааны төсөл гэдгийн ойлгож бж л Монгол хүн Монголын капитал болно.

Худлаа хоосон домогжсон, гоёчилсон бахархлаас цаашгүй хандлагаар хүүхдийг авч үзсээр бвал нийгмийн хаягдал л бэлдэхийг хөөргөөд бна гэсэн үг. Хүн бол эрдэнэ. Эрдэнэ бүтээнэ гэдэг асар ярвигтай бөгөөд өндөр хариуцлага. Өөрийг чинь саатуулдаг, түр эморуулах тоглоом чинь биш шүү” гэжээ.


Ц.Уянгын хувьд өөрөө хоёр хүүхэдтэй. Өдгөө Тайланд улсад амьдарч буй тэрээр унаган хотынх, 40 мянгатынх гэдэг. Түүний өвөө хоёр дайнд оролцож явсан анхны бичиг үсэгтэй сэхээтнүүдийн нэг төдийгүй лабораторийн шинжлэх ухааны үндсийг тавилцсан, их тэнгэр цогцолборыг барьж байгуулалцсан хүмүүсийн нэг эмээ нь бөмбөгөр ногоон театрын анхны солист дуучдын нэг Ширчмаа хэмээх хүн байж. Гадаад нөхөртэй, үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг, орос 5 дугаар сургууль дүүргэж, ОУ-ын харилцааны дээд сургууль төгссөн айлын ганц охин тэрээр удам судар, эзэмшсэн мэргэжил тэргүүтнээрээ тун ч их бахархдаг аж. Тиймдээ ч олон нийтийн сүлжээнд эр зоригтой, шулуун шударга жиргэдэг.