Жүжигчин Б.Барслхагва

“Зүрхий хилэн” киногоор МУСТА цол авсан жүжигчин Барсаа эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг.

Тэрбээр нэгэн сэтгүүлд ярилцлага өгөхдөө: “Эхнэр маань эдийн засгийн шинжээч мэргэжилтэй. Тэс өөр мэргэжлийн хүн хэрнээ намайг ойлгож тусалж дэмжиж байдагт нь баярлаж явдгаа энэ дашрамд хэлмээр байна.

Заримдаа хэдэн сараар хөдөө, гадаа зурганд явна. Нэг бол өглөө гараад өглөөтэй уралдан ирэх нь ч бий шүү дээ. Гэсэн ч эхнэр маань хэр баргийн эмэгтэй хүнээс гарахгүй тэвчээр гаргаж намайг хайрлаж дэмждэг. Миний эхнэр мундаг бүсгүй.” хэмээн ярьж байжээ.