Эрхэм хүндэт Барилгачид аа

Зуунаар үнэлэгдэх их бүтээн байгуулалт Эрдэнэт хот, хангайн бүсийн төв Орхон аймгийн хөгжил дэвшлийн төлөө оюун ухаан хүч хөдөлмөрөө зориулан хөдөлмөрлөж буй барилгачид, инженер техникийн ажилтан Та бүхэндээ Монголын барилгын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Барилгын салбарынхан дунд хугацааны бодлогоо тодорхойлж Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолоор “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг батлуулан хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд төрийн бодлогын залгамж чанар, салбар хоорондын уялдааг сайжруулах, салбарын хөгжлийн судалгаанд суурилсан техникийн нэгдсэн бодлогоор хангах, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой ахиц гаргах нөхцөлийг бүрдүүлж байна. засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу “150 мянган айл- Орон сууц” үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлснээр төв суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай, орон сууцтай болох юм.
Орхон аймгийн барилгачид, инженерийн болон барилга архитектур, экстерьер, дизайны цогц шийдэл бүхий барилга, байгууламжуудыг сүндэрлүүлж, Эрдэнэт хотынхоо ард иргэдийг орон сууцжуулах үйлсийн төлөө шамдан ажиллаж байна. манай аймгийн барилга, бүтээн байгуулалтын салбарын үйл ажиллагаа 2020 онд улам өргөжин тэлж, хөрөнгө оруулалт өсөж, томоохон бүтээн байгуулалт өрнөсөн жил болж байна.
Бид цаашид орон нутагтаа технологийн бүтээн байгуулалтыг өрнүүлэх, үйлдвэржилтийг өргөжүүлэх, ард иргэдийн ажиллаж, амьдрах эрүүл орчныг бүрдүүлэх, барилгын үйлдвэрлэлийн чанар, найдвартай ажиллагаа, барилгачдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах болно.
Эх орны нийгэм эдийн засгийн бүтээгч хүчнүүдийн нэг болсон эрхэм барилгачид Та бүхэндээ Эрдэнэт хотоо технологийн хот болгох гавьяатай бөгөөд нэр хүндтэй, хариуцлагатай үйлсийн төлөө бүтээлчээр хандаж, хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлье.

Сайн үйлс дэлгэрч, барилгачид Та бүхэн амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

Барилгачдын яруу алдар бадартугай!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ……………………………. Д.БАТЛУТ