Орхон аймгийн Баянцагаан багт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг “Ачит Ихт” ХХК нь аймгийн Засаг даргатай 2017 оноос эхлэн хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.

       Байгаль орчин хүн амд үзүүлэх аливаа сөрөг нөлөөллийг бууруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор үр өгөөжөө өгсөн төлөвлөгөөг хэрэгжүүлэн  ажиллахаар гэрээнд тусгагдсан байдаг. Бүрэн эрхийн хугацаанд байгуулсан гэрээний хүрээнд жил бүр хийгдэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлдэг.
      2020 оны төлөвлөгөөнд Орхон аймагт “Ачит Ихт” ХХК-ийн нэрэмжит талбайг тохижуулах, дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд Орхон аймгийн БОАЖГ-аас ирүүлсэн саналын дагуу жил бүр мод тарьж усалгааны хөв цөөрөм байгуулах, биологийн нөхөн сэргээлтийг жил бүрийн байгаль орчныхоо менежментийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх зэрэг ажлыг тусгасан байна.
       Өнөөдөр талуудыг оролцуулан төлөвлөгөөний гүйцэтгэлийг дүгнэх хурлыг хийлээ.  Засаг даргын орлогч М.Түмэнжаргал болон албаны хүмүүс байлцан гэрээг дүгнэн хэлэлцсэн бөгөөд 94,5 хувийн гүйцэтгэлтэй дүгнэгдлээ.
        Цаашид Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд гэрээ хийгдэх бөгөөд гэрээний дагуу жилийн төлөвлөгөөнд тусгах саналыг иргэдээс авах юм.
 Мэдээллийн төв