“Шинэ үе” продакшнаас гарснаас хойш сайн үйлсийн ажил хийж, мөн Single ladies цуврал бүрэн хэмжээний уран сайхны киног бүтээж, тун ч завгүй яваа жүжигчин Г.Ундармаагийн сүүлийн үеийн зураг, нөхөртэйгээ хамт авхуулсан зургийг хүргэж байна. Нөхөртэйгээ танилцаж, учирсан түүх нь их сонирхолтой.

Нөхрийнх нь хувьд анх Г.Ундармаагийн хөлийнх нь хуруунд татагдсан гэнэ. Сүүлд гэр бүл болсон хойноо Г.Ундамраа нөхрөөсөө “Чи хэзээнээс намайг эр хүний нүдээр харж эхэлсэн бэ” гэж асуухад, нөхөр нь “Нэг удаа чиний хөл рүү харсан чинь чигчий хуруу чинь сандаалныхаа улнаас илүү гараад шалан дээр гишгэж байсан. Тэгээд их эгдүүтэй санагдаад, тэрнээс хойш л өөрийн мэдэлгүй хараад байдаг болчихсон” гэж хэлсэн гэдэг. Түүний нөхрийг Баярсайхан гэдэг бөгөөд тэд нэг охинтой. Нөхөр нь барилгын салбарт ажилдаг эгэл даруу нэгэн залуу байдаг юм гэнэ лээ. Хайртай хосуудын хамтдаа авхуулсан аз жаргалтай мөчүүдээс хуваалцъя.