Үдшийн мэндээ манайхаан өнөөдөр манай гэр бүлийн хувьд маш сайхан тэмдэглэлт өдөр болж байна аа.

Монгол улсад минь нэгэн эрдэнэ төрсний гэрчилгээгээ хүлээн авч ,хууль ёсны дагуу эх орондоо бүртгэгдлээ.


Миний сайхан гэр бүл энэ эрхэм үйлийг хүндэтгэж шинэхэн дээл өмсгөлөө бүгдээрээ өмсөж ,гэрэлт дурсамж үлдээлээ.

Эх хүний эгэл бодлоор үеэс үед үлгэрлэн үлдэх

Монгол ёсоо хадгалсан өв соёлдоо манайх гэдэг айл боломжоороо л тулхтай ханддаг юм аа.

Өөрт нь зориулагдсан энэ ногоон торгон дотортой өлгий ямар нандин дурсамжыг хадгалж ,үрд минь үнэ цэнэ болон үлдэх бол гэж бодохоор намайг болон биднийг хайрладаг цагаахан сэтгэлтэй ачтан бүхэнд талархамаар шүү үнэхээр.

Монгол түмний минь ирээдүй хойч үр хүүхдүүд минь жаргалтай нь дэлгэрэг ээ.

Ananda Hakuna