Хэзээнээс мэргэжилдээ гаргууд ч шалиг, савсагнуур төрхөөр олонд танигдсан хөтлөгч Анхаа гэр бүл зохиогоод хэдийнэ дөрвөн жилийн нүүр үзжээ.

Охинтой бол охинтой, хүүтэй бол хүүтэй тэрээр гэр бүлийн аз жаргалыг 30 нас хол давсан үедээ амтасан учир хэн бүхнээс илүү гэр бүлдээ хайртай байдаг гэсэн. Эхнэр Дөлгөөний хувьд ч ялгаагүй, хайж хайж олсон хайрт минь хэмээн нөхрөө найз нөхөддөө магтдаг гэж байгаа.


Энэ гэр бүлийг бүтэн болгож яваа тэдний бага хүү нэг нас хүрчээ. Энэ тухай хөтлөгч Анхаа “Төрсөн өдрийн мэнд түнтүүшка минь хүүтэй болох сайхаан хазуулна маажуулна анхаарал сарнивал амруугаа юу ч хамаагүй хийнэ аюултай эрсдэлтэй хаширдаггүй үр минь нэг нас хүрлээ” гэжээ.